Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +16...+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшиж, бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. +18...+20 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна. 16-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн өмнөд хэсгээр хална.

Гал түймэр: 

Өмнөговь аймаг, Даланзадгад сум Начин баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 09:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ийн 2 метрийн урттай хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20 дугаар хороо чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 12:21 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 3х6 метрийн хэмжээтэй чингэлэг шатаж байсныг ажиллаж унтраасан.      

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 35 дугаар хороо байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 18:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ын 10х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Ховд аймаг, Булган сум Байтаг багийн “Жадмаан гатлага” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 392 км-т,  сумын төвөөс баруун хойд зүгт 12 км-т/  “Жадмаан гатлага” гэдэг газраас Булган сумын чиглэлд зорчиж явсан ачааны автомашин “Булган” голын усанд суусан тухай дуудлагыг 06.12-ны өдрийн 19:08 цагт хүлээн авсан. Тус  аймгийн Онцгой байдлын хэлтсийн Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн “Киа серэс“ загварын ачааны автомашин “Булган” голын усанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.          

Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Баянхонгор аймаг, Баянлиг сум Хатан суудал багийн “Жаргалант” хороолол болон ‘’Адуучын хороо’’ гэдэг газар 06.12-ны өдрийн 19:00-19:20 цагийн хооронд 18-20 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас 2 өрхийн гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг мөн өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Шуурганд иргэн Б-ын 5 ханатай 1 гэр, Н-ын 4 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Өмнөговь аймаг, Булган сум Дал багийн "Нүцгэн хөөвөр" болон "Бүлээн гол"   гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 56 км-т, сумын төвөөс урд зүгт 50 км-т/ 06.12-ны өдрийн 21:00 цагийн орчим 20 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас 6 гэр нурсан тухай мэдээллийг мөн өдрийн 22:28 цагт хүлээн авсан. Шуурганд малчин Д-ийн 5 ханатай 1 гэр, 4 ханатай 1 гэр, Б-ийн 5 ханатай 1 гэр, 4 ханатай 1 гэр, Э,  Н нарын 4 ханатай 2 гэр нурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Сэлэнгэ, Эг, Зэлтгэр голын усны түвшин өмнөх өдрөөс 60-90 см нэмэгджээ

Маргааш буюу 7 дугаар сарын 25-нд Сэлэнгэ мөрөн Хялгант баг Зүүнбүрэн сум орчимд усны түвшин 40-55 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Өнөөдөр Төв аймгийн зүүн хэсэг, Дорноговь аймгийн хойд, Хэнтий аймгийн нутгаар их хэмжээний бороо орно

Өнөөдөр буюу 7-р сарын 24-ний өдөр Төв аймгийн зүүн хэсэг, Дорноговь аймгийн хойд, Хэнтий аймгийн нутгаар их хэмжээний бороо орно.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Дундговь аймаг, Сайнцагаан сум.Боржигон, Нарлаг багт 07.23-ны өдрийн 20:20-21:00 цагийн хооронд дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас албан байгууллага, орон сууц, автомашин усанд автсан тухай дуудлагыг 20:32 цагт хүлээн авсан.