ОБЕГ-ын Улсын нөөцийн газраас мэргэжлийн чиглэлийн 170 ширхэг ном, сурах бичиг, гарын авлагыг ДХИС-ийн Төв номын санд хүлээлгэн өглөө.
Ингэснээр улсын нөөцийн чиглэлийн судалгаа, шинжилгээний материалыг сонсогч, суралцагчид судлах, цаашлаад эрдэм, шинжилгээ, судалгааны ажилд ашиглах боломж бүрдэж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд энэ онд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Улсын нөөцийн анги, салбар, цэгийн чанарын асуудал хариуцсан мэргэлжилтэн, агрономич, инженер-техникийн ажилчдад зориулсан сургалт болон Улсын нөөцийн ангийн захирагч, салбарын дарга, цэгийн эрхлэгч нарын сургалтыг тус тус зохион байгуулсан юм.

.jpg)
2024/06/11
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/06/11
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо