Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрыг “Цэргийн гавьяаны одон”-оор шагналаа.
Арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн болон аймгийн Онцгой байдлын газрын үе, үеийн удирдлага, алба хаагчид оролцсон юм.
Бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн хэлсэн үгэндээ “Энх цагийн эгэл баатрууд хэмээн ард түмэндээ хүндлэгдсэн Онцгой байдлын байгууллага болон алба хаагчдын дундаас цэргийн дээд цолтнууд, Монгол Улсын гавьяатууд, Олон Улсын Иргэний хамгаалалтын баатарлаг үйлстнүүд төрөн гарч, алба хаагчид маань даян дэлхийн энхийг сахиулах үйлс, Олон улсын аврах ажиллагаанд оролцож, улсынхаа болон албаынхаа нэрийг өндөрт өргөж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгааг бахархан дурдахад таатай байна.Энэхүү түүхийн үргэлжлэл болж өнөөдөр Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрыг Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Гавьяаны гавьяаны одон”-оор шагнаж байгаад туйлын талархалтай байна. Энэ бүхэн бол Онцгой байдлын байгууллагын тулах багана болсон үе, үеийн алба хаагч та бүгдийн минь ажил үйлсийн үр дүн, хичээл, зүтгэл билээ” хэмээн онцолсон юм.
Орхон аймгийн Онцгой байдлын газар нь Зууны манлай Эрдэнэт хотынхоо иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох төрийн үйлчилгээг шуурхай хүргэн ажиллаж байна.
Тус газрын алба хаагчид сүүлийн 20 жилийн хугацаанд нийт 2337 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 2000 гаруй эрдэнэт хүний амь нас, 247.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
2024/06/10Шинэ мэдээ
Эрх чөлөөт тусгаар Монгол улсын иргэн бүр аюул, осолгүй амгалан байж, эх орон минь эгнэгт мандан бадрах болтугай
2024/06/10Шинэ мэдээ
Төрийн цэргийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад энэ удаагийн уулзалт чухал ач холбогдолтойг онцоллоо.
2024/06/10Шинэ мэдээ
Сарын дунджаар авч үзвэл нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас хүйтэн, зүүн хагаст дунджийн орчим, хур тунадас баруун болон төвийн аймгуудын зарим газраар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.