“Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээний хаалтын арга хэмжээний үеэр Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын нохойн хөтлөгч, ахлах ахлагч Б.Хатанбаатар цэрэгжлийн спортын дэд мастер цол хүртлээ. Ахлах ахлагч Б.Хатанбаатар нь Онцгой байдлын байгууллагад 8 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Тэрбээр 2017 оноос хойш 7 дахь жилдээ “Марш-тусгай бэлтгэл”-ийн цогцолбор тэмцээнд байгууллагаа төлөөлөн оролцож, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн юм.

2024/06/05
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/06/05
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо