Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээнд Онцгой байдлын албаа төлөөлөн оролцсон эрэгтэй, эмэгтэй баг тамирчид хүрэл медалийг ихэрлүүллээ.

Онцгой байдлын байгууллагын эрэгтэй баг тамирчид 2017, 2022 онд мөнгөн медаль хүртэж байсан бол эмэгтэй баг тамирчид хоёр дахь удаагаа амжилттай оролцож, анхны хүрэл медалийг хүртэж байна.

Энэ жилийн тэмцээнд ЗХЖШ, ХХЕГ, Дотоодын цэргийн штаб, ОБЕГ, ШШГЕГ, ЦЕГ, ТЕГ, ШШЕГ, ҮБХИС, ДХИС гэсэн 10 байгууллагын 500 орчим тамирчин “Байнгын бүрэлдэхүүний салаа”, “Хугацаат цэргийн алба хаагчдын салаа”, “Эмэгтэй цэргийн алба хаагчдын тасаг” гэсэн гурван төрөлд тэсвэр хатуужлаа сорин өрсөлдсөн юм.

2024/06/05
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/06/05
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо