ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас ДХИС-ийн Онцгой байдлын сургуультай хамтран "Онцгой байдлын байгууллагын мэргэжлийн аврагч-усчин, шумбагч"-ийн анхан шатны сургалтыг тус сургуулийн Усан спорт, сургалтын төвд зохион байгуулж байна.

Сургалтын нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай, ДХИС-ийн Удирдлагын академийн Онцгой байдлын удирдлага, стратегийн тэнхимийн профессор, бригадын генерал Л.Болдбаатар, Онцгой байдлын сургуулийн захирал, доктор, профессор, хурандаа Н.Батсайхан болон сургалт зохион байгуулах багш, албан хаагчид оролцсон юм.

Онцгой байдлын албаны Эрэн хайх, аврах анги, салбар, бүлгийн аврагчдад уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх мэдлэг, дадлага, ур чадвар олгох, мэргэжлийн аврагч-усчин, шумбагчдыг бэлтгэх зорилготой тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 35 алба хаагч хамрагдаж байна.
Энэ сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус сургалтаар усчин аврагчид мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлт, нэрвэгдэгч зөөвөрлөх, 25 метр уртын шумбалт хийж биет олох, 5 метрийн гүнээс биет гаргах зэрэг чадвар эзэмшинэ.

2024/06/04
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/06/04
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо