Гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

A- A A+

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко энэ сарын 1-4-ний өдүүдэд манай улсад Төрийн айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Онцгой байдлын яам хоорондын гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.

Санамж бичигт Онцгой байдлын ерөнхий газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Бүгд Найрамдах Беларусь Улсыг төлөөлж Онцгой байдлын сайд И.В.Синявский нар гарын үсэг зурсан юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо