Албаны үйл ажиллагаа, ашиглаж байгаа тоног төхөөрөмжүүдтэй танилцлаа

A- A A+

Монгол цэргийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүд Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр албаны хэмжээнд ашиглаж байгаа аврах ажиллагааны багаж, хэрэгслүүд болон Онцгой байдлын байгууллагын ууган анги Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийг сонирхсон юм.

Онцгой байдлын байгууллага нь  нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд түүхийн энэ хугацаанд Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах зэрэг хуулиар хүлээсэн чиг үүргүүдийг удирдан хэрэгжүүлэхээс гадна олон улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байна. 

Монгол цэргийн нэгдсэн холбоо нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, алба хаагч, ахмадуудын эрх зүй, нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо