Энхийг сахиулагчдад зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

A- A A+

Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах  “Монгол цэрэг энхийн үйлсэд цогцолбор”-т энхийг сахиулагчдад зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.

Хүндэтгэлийн арга хэмжээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын төлөөлөл оролцсон юм. 

Арга хэмжээний үеэр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай /шинэчилсэн найруулга/ хууль болон Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн эхийг УИХ-ын дарга Г.Занданшатар, Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаярт гардуулан өглөө. 

Монгол Улс энхийг эрхэмлэсэн төрийн гадаад бодлогыг тууштай баримтлан, эх орныхоо тусгаар тогтнолыг улс төр-дипломатын аргаар хангах хүрээнд даян дэлхийн энхийн төлөө 2002 онд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд анхны цэргийн ажиглагч офицерыг, 2003 онд Бүгд Найрамдах Ирак Улсад явагдсан “Иракийн эрх чөлөө”, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд цэргийн багаа илгээснээс хойш эдүгээ 22000 гаруй энхийг сахиулагч цэргийн алба хаагч үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж байна.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлүүд тогтмол ажиллаж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.

Алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалд 8500 гаруй алба хаагч оролцлоо

Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.