Зүүн Өмнөд Азийн зарим улс орнуудад үер бууж, хөрсний гулгалт үүссэний улмаас 16 хүн нас барж, 2000 гаруй хүн дарагджээ

A- A A+

Энэтхэгийн далайн эрэг болон Бангладешийн өмнөд хэсгийг хүчтэй аадар бороо дайран өнгөрч, үер буусны улмаас 16 хүн нас барсан бол Папуа Шинэ Гвинейд их хэмжээний аадар бороо орж,  хөрсний гулгалт үүссэний улмаас 2000 гаруй хүн дарагджээ. 

Энэтхэгийн далайн эрэг болон Бангладешийн өмнөд хэсгийг дайран өнгөрсөн “Ремал” хүчтэй хар салхины хурд 110 км/цаг байсан бөгөөд аадар бороо орж, далайн түрлэгийн улмаас нам дор газар үерт автан, сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, хүчтэй хар салхины урсгал ойролцоогоор 8.4 сая оршин суугчидтай, түүний дотор 3.6 сая хүүхэд амьдардаг суурин газрыг дайран өнгөрсөн аж.

Харин орон нутгийн цагаар тавдугаар сарын 26-нд  Папуа Шинэ Гвинейд болсон үерийн улмаас үүссэн хөрсний гулгалтад дарагдсан иргэдийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа ч эрэн хайх, аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна.  Тус улсын Батлан хамгаалахын сайд Билли Жозеф  "Энга мужийн Майп-Мультитака орчмын алслагдсан зургаан тосгонд 4000 хүн амьдарч байсан бөгөөд ихэнх нь унтаж байх үеэр хөрсний гулгалт үүссэн. Мөн 150 гаруй байшин хоёр давхар орчим барилгын дайтай өндөр нурангид дарагдсан байна" хэмээн мэдээллээ.

Эх сурвалж:Reuters.com 

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлүүд тогтмол ажиллаж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.

Алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалд 8500 гаруй алба хаагч оролцлоо

Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.