Сургалтад 50 орчим алба хаагч хамрагдаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ

A- A A+

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас Гал түймэр унтраах, аврах ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, няравын сургалтыг энэ сарын 27-29-ний өдрүүдэд НОБГ-т зохион байгууллаа. 

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, нярав зэрэг 50 орчим алба хаагч хамрагдсан юм. 

Амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үед дагаж мөрдөх дүрмийн хэрэгжилт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангуулахад анхаарах асуудлууд, гал түймэр унтраах дүрмийн шинэчлэл, хүндрүүлсэн нөхцөлд утаат орчинд галын хайгуул хийх, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд зүг чиг баримжаалах зэрэг сэдвийн хүрээнд онолын болоод дадлагыг хийж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрч гарсан байна

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 32.3 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 29.8 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 8.3 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 9.1 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.