Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 5 дугаар сарын 20-ны байдлаар Дундговийн нийт, Өмнөговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн зарим сумдын нутгаар муу, Орхон, Дархан-Уул, Дорнодын нийт, Хөвсгөл, Хэнтий, Булган, Сэлэнгэ, Төвийн ихэнх, Увс, Завхан, Баянхонгорын зарим, Өвөрхангай, Өмнөговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.
Энэ арав хоногт агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджаас 3.1-8.8 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 10 гаруй хувьд олон жилийн дунджаас ахиу, 80 орчим хувьд дунджаас бага орсон.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн
2024/05/24
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/05/24
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо