Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар Монгол Улс 2030 он хүртэл “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байгаа билээ.
Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, 119 дүгээр ангийн ажилтан, алба хаагчид өнөөдөр Богд уулын “Жаргалантын ам”-д мод тарилаа.
Онцгой байдлын байгууллага нь 2022-2030 онд 10 сая модыг тарьж ургуулах зорилт тавьсан бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд 286.870 мод, жимсгэний мод, бут тарьж, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Увс, Хэнтий аймгийн салбар, нэгжүүдийг түшиглэн 8 төрлийн 28.429 үрсэлгээ ургуулаад байна.
2024/05/22
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/05/22
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо