БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын XIV ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний сонгон шалгаруулалтын цахим бүртгэл 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрүүдэд явагдана.
Батлан хамгаалах сайдын 2021 оны А/31 дүгээр тушаалаар батлагдсан “Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах журам”-д заасан шаардлага хангасан цэргийн алба хаагчид Зэвсэгт хүчний Жанжин штабын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн цахим хуудас (www.psod.maf.gov.mn), мөн доорх QR кодыг ашиглан нэвтэрч цахим бүртгэлийн системд нэгтгэл, ангийн хүний нөөцөд бүртгүүлсэн цахим шуудангийн хаягаар нэвтэрч асуумжийг үнэн зөв бөглөх шаардлагатайг анхаарна уу.
ЭНХИЙГ ДЭМЖИХ, ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

2024/05/21
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/05/21
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо