Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Тэмүүжин хүртэж, 20 сая төгрөгөөр шагнагдлаа.
Ахлах ахлагч Д.Тэмүүжин нь Онцгой байдлын байгууллагад 22 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа 3342 удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж, 256 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, 2056 хүний амь насыг авран хамгаалсан.

Мөн тэрбээр олон улс болон улсын чанартай спортын тэмцээн уралдаануудад тогтмол амжилттай оролцдог тамирчин аврагч юм. Тухайлбал, Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулагддаг “Марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээн”-д 2011, 2013, 2017 онд Онцгой байдлын албаны тасгийн даргаар оролцож мөнгөн медаль хүртсэн.

Бүгд найрамдах Өмнөд судан улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “ANMMISS” ажиллагаанд 2014 онд үүрэг гүйцэтгэх хугацаандаа 16 улсын 3000 гаруй цэргүүдийн дунд зохион байгуулагдсан цэргийн бүх нийтийн 10 км гүйлтийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, тэргүүн байрт шалгарч, улмаар Монгол Улсын баталионы шилдэг ахлагчаар шалгарсан юм.

Түүнчлэн 2002 оноос хойш тасралтгүй улсын чанартай тэмцээнүүдэд оролцож, 53 алт, 27 мөнгө, 16 хүрэл медалийг тус тус хүртэж, 2018 онд гүйлтийн спортын ОУХМ цол хүртсэн ажмилтыг тус тус үзүүлээд байна.

2024/05/17
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.
2024/05/17
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллагын хэмжээнд 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.
2024/05/17
Шинэ мэдээЦэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.