ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Засгийн газраас 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 8500 тонн үр тарианы тэжээлийг тусламжаар олгосон.
Тус тусламжийг ОХУ-аас татан авах, аймгуудад хүлээлгэн өгөх, удирдлага зохицуулалтаар хангах арга хэмжээг УОК-ын Шуурхай штабаас зохион байгуулж, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн 12 аймаг, нийслэлийн 3 дүүрэгт хүлээлгэн өглөө.
Тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээлгэн өгөх арга хэмжээ ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үүд хотноо болж, тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай актад гарын үсэг зурсан юм.
.jpg)
Арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын ерөнхийлөгч, Засгийн газрын дарга ЦЫДЕНОВ Алексей Самбуевич, Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга, Хүнс, хөдөө аж ахуйн сайд ДАРЕЕВ Галсан Евгеньевич, Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга, Эдийн засгийн сайд КОЧЕТОВА Екатерина Николаевна болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
2024/05/20
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/05/20
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо