Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойд зориулан “Алба сурталчлах” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах 09, “Онцгой” тусгай хувцас хэрэглэлийн туршилт үйлдвэрлэлийн төв-121, Агаараас эрэн хайх, аврах 111, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, “Аврагч биеийн тамир, техник-спортын хороо-120, 112, 185, 179 дүгээр анги, НОБГ, Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв болон “Дэлхийн Зөн”, Жайка, МУЗН байгууллагын үйл ажиллагаа, онцлогийг харуулсан хувцас хэрэглэл, техникийг дэлгэж, эрүүл мэндийн үйлчилгээ, биеийн тамир, техник аргазүйн сургалт, заавар, улсын нөөцийн бараа материал, хэрэгслийг олон нийтэд сурталчлан таниулсан юм.
Мөн Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагчид шүхрийн буулт хийж, Эрэлч ноход эрэн хайх, аврах ажиллагааны сургуулилт, аюулт үзэгдэл, ослын төрлүүдээр аврах ажиллагааны үзүүлбэрүүдийг иргэдэд сонирхууллаа. Түүнчлэн албанд шинээр нийлүүлэгдэж байгаа сөнөөгч нисгэгчгүй нисэх төхөөрөмж, Гал унтраах роботуудыг танилцуулсан юм. Түүхийн энэ хугацаанд Онцгой байдлын алба өөрийн чадавхаа бэхжүүлэх, гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх, гамшгаас хамгаалах эрхзүйн орчныг боловсронгуй болгох, хүч, хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх зорилт тавин өнөөдрийн дэлхийн жишигт хүрлээ.
2024/05/15
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/05/15
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо