“Ослын удирдлагын систем”-ийн дагуу штабын дадлага хийж байна

A- A A+

 

“Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага сургууль газар хөдлөлтийн цагийн байдлыг үнэлэх штабын дадлагаар гуравдахь өдрөө үргэлжилж байна.

Он гарсаар Дорнод аймагт хүнд мэдрэгдэм буюу 3.5-аас дээш хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа бүртгэгджээ.

Тиймээс олон улсын сургалт, дадлагад оролцож байгаа дотоодын болон гадаадын нийт 400 гаруй төлөөлөл газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, төрийн цэргийн болон олон улсын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад улс орны туршлага, дадлагыг солилцох хүрээнд штабын дадлага хийж байгаа юм.

Энэ удаагийн штабын дадлага нь радио станцаар шууд холбогдох туршилтыг хийж, олон улсын хүмүүнлэгийн тусламжийн багийн үйл ажиллагааг тодотгож, “Ослын үеийн удирдлагын систем”-ийн дагуу бүлгээр ажиллах дадлагыг зохион байгуулж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо