Сүхбаатар аймгийн Онцгой комисст 300 сая төгрөг, хоёр тн шатахуун олгохоор шийдвэрлэлээ

A- A A+

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй албаны төлөөлөл (2024.05.07) Сүхбаатар аймагт ажиллалаа.

Өвөлжилт хамгийн их хүндэрсэн Сүхбаатар аймгийн хувьд өнгөрсөн онд 3.8 сая толгой мал тоолуулсан бол 2024 оны тавдугаар сарын 06-ны байдлаар нийт малын 44.8 хувь нь хорогдож, 4400 гаруй малчин өрх мал сүргийнхээ 50-иас дээш хувийг нь зүй бусаар алдсан байна.

Зудын дараах томоохон эрсдэл нь мал, амьтны халдварт өвчин байдаг тул малын сэг зэмийг сумдад яаралтай цуглуулж, устгах ажлыг эрчимжүүлэхэд зориулж аймгийн Онцгой комисст 300 сая төгрөг олгохоор шийдвэрлэлээ.

Мөн аймгийн хэмжээнд хамгийн олон мал хорогдсон Сүхбаатар суманд сэг зэм устгах ажилд зориулж хоёр тонн шатахууныг олгохоор болсон юм.

Түүнчлэн Засгийн газар, улсын Онцгой комиссоос аймгийн Онцгой байдлын газарт хоёр ковш, “Ланд 76”, Эрдэнэцагаан сум дахь Гал унтраах аврах ангид “Ланд 78” автоамашиныг тус тус хүлээлгэн өгөөд байна.

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье

Та, бидний хариуцлагатай үйлдэл үүсэж болзошгүй эрсдэл, аюулаас үр хүүхдээ хамгаална.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

Есдүгээр сард өдөртөө харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч шөнөдөө дулаан алдалт эрчимжиж, агаарын температур огцом буурах, зарим үеүдэд уулархаг нутгаар нойтон цас орох, газар тариалангийн бүс нутгаар хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтрэх зэрэг үзэгдэл олон жилийн дундаж хугацаанаас харьцангуй эрт ажиглагдах магадлалтай байна.