“Говийн чоно-2024” олон улсын дадлага сургууль академик сургалтаар үргэлжилж байна

A- A A+

“Говийн чоно-2024”  олон улсын дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа академик дадлага сургуулиар хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Дорнод аймаг нь тэгш тал зонхилсон газар нутагтай, хээрийн өвслөг ургамал ихтэй, ой, хээрийн түймрийн эрсдэл өндөртэй, хүчтэй цасан болон шороон шуурга, үер, их хэмжээний цас орж зудын гамшиг тохиолддог бүс нутаг.Тиймээс сургалт, дадлагын хөтөлбөрийг бүс, орон нутгийн гамшгийн төрөл, эрсдэлт хүчин зүйлд тулгуурлан  нурангиас эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, химийн аюултай бодистой ажиллах үеийн сургалт, уснаас эрэн хайх, аврах дадлага болон эмнэлгийн сургалтууд зохион байгуулагдаж байгаа юм.

Мөн эрсдэлийн иж бүрэн удирдлага, Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төв болон ослын үеийн ажиллагааны удирдлага, гамшгийн үеийн гадаадын тусламж, гал түймэртэй тэмцэх ажиллагаа, олноор бэртэж гэмтэгсэдтэй ажиллах ажиллагааны удирдлага, нэн чухал дэд бүтцийн сэргээн босгох ажиллагаа,эрэн хайх, аврах ажиллагаа ба эмнэлгийн эрэмбэлэн ялгалт сэдвээр панелист хэлэлцүүлгүүдийг өрнүүлж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо