Онцгой байдлын ерөнхий газраас БНСУ-ын Цахим харилцаа холбооны судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд гамшгаас хамгаалах мэдээлэл, харилцаа холбооны технологийн чадавхжуулсан Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийг байгуулах, Онцгой байдлын байгууллага төвтэй хариу арга хэмжээ авах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах үйл явцыг хөгжүүлэх талаар зөвлөгөө өгөх зэргээр хамтран ажиллах юм.

Мөн үндэсний хэмжээнд гамшгийн үеийн хяналт, урьдчилан таамаглах, нэгдсэн мэдээлэл хүргэх, гамшгаас хамгаалах байгууллага хоорондын уялдаа, хамтын ажиллагаа зэргийг багтаасан гамшгаас хамгаалах үндэсний тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

2024/05/02
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/05/02
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо