Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн хойд хэсгээр 8-13 м/с. Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор +7...+12 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +12...+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, +18...+20 градус дулаан байна

Төлөв байдал: 02-нд Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 04-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 5-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +25...+30 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна. 3-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Гал түймэр: Объектын түймэр:

Сэлэнгэ аймаг, Хүдэр сум 1 дүгээр хороо хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 13:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус байрны гаднах 3х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Төв аймаг, Зуунмод сум Зүүндэлгэр баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны 16:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус тоотод эзэнгүй 5 ханатай гэр, эд хогшил болон  “Tоёота-Аллион” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраан аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгсөн.      

Сэлэнгэ аймаг, Сайхан сум Хөтөл баг хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 04:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хөтөл сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход "Хөтөл" өртөөний хашаанд хураалттай мод төмөр замын хуучин дэр мод шатаж байсныг ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг сургагч ахлагч Б.Ганбаатар хүртлээ

Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг энэ жил Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын ахлагч, сургагч ахлагч Б.Ганбаатар хүртсэн юм.

Сонгон шалгаруулалтын цахим бүртгэл тавдугаар сарын 27-оос эхэлнэ

БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын XIV ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний сонгон шалгаруулалтын цахим бүртгэл 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрүүдэд явагдана.

Зориг нь мохоогүй зорилго өөд тэмүүлсэн “Аврагч”

Хүн бүрийг хэн бэ гэдгийг илтгэж байдаг сайхан зан чанар, үг, үйлдлүүд хараагүй байсан ч мэдрэгдэж байдаг. Тэр их мэдрэмжийг өөрийн мэдэлгүй бусдад өгч, амьдралын туршид “гарын авлага” болон түгээгдсээр байх нь ч бий. Энэ удаагийн “Онцлох ярилцлага”-ын зочноо тодорхойлох дээрх өгүүлбэрээс та бүхэн хэн бэ гэдгийг төсөөлөн таамаг дэвшүүлэн суугаа гэдэгт итгэлтэй байна. Түүнийг Д.Хадбаатар гэдэг. Тангараг өргөснөөс хойш 28 дахь жилдээ дэд ахлагчаас дэд хурандаа, гал сөнөөгчөөс ОБЕГ-т ахлах мэргэжилтэн хүртэлх албан тушаалыг хашиж явна.