Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан Ахмадын хороо, зөвлөлүүдийн ахмад ажилтнуудын дунд “Софтволейбол”-ын аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр ОБЕГ-ын харьяа 121 дүгээр ангийн спорт зааланд зохион байгууллаа.

Тэмцээнд ОБЕГ, Үндэсний аврах бригад, Улсын нөөцийн салбар, НОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн дэргэдэх Ахмадын хороо, зөвлөлүүдийн нийт 15 багийн 80 гаруй тамирчин оролцож, гурван ангилалаар аваргуудаа шалгаруулсан юм.

“А” буюу 54-55 насны ангилалд тэргүүн байрт СХД-ийн Ахмадын баг, дэд байрт ОБЕГ-ын Ахмадын баг, гутгаар байрт НОБГ-ын Ахмадын баг тамирчид шалгарсан бол “В” буюу 60-64 насны ангилалд ОБЕГ-ын Ахмадын баг тэргүүлж, ХУД-ийн Ахмадын баг, Үндэсний аврах бригадын Ахмадын баг тамирчид удаалсан юм.
Харин “С” буюу 65-аас дээш насны ангилалд Үндэсний аврах бригадын Ахмадын баг тэргүүлж, дэд байрыг ОБЕГ-ын Ахмадын баг, гутгаар байрыг Улсын нөөцийн газрын ахмадын баг тамирчид тус тус эзэллээ.

2024/04/29
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/04/29
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо