Баянхонгорын Гурванбулаг суманд 20 см цасан бүрхүүл тогтжээ

A- A A+

Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр өнгөрсөн долоо хоногт /2024.04.22-29/ Увсын зүүн, Хөвсгөлийн баруун, Завхан, Архангайн, Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн хойд хэсэг, Өмнөгөвь, Төв, Сэлэнгэ аймгийн зарим газраар 0.1-20.0 см цасан бүрхүүл тогтсон. Хамгийн их нь Баянхонгорын Гурванбулаг 20.0 см, Бөмбөг 16.0см, Бууцагаан, Хүрээмарал 12.0см, Өвөрхангайн Арвайхээр, Уянга 9.0см, Өмнөговийн Даланзадгад 6.0 см, бусад хэсгээр 0.0-5.0 см цасан бүрхүүл тогтсон байна. 

Тухайлбал, 23-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0.0-5.0мм, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар 0.0-2.0мм, 25-нд нутгийн хойд хэсгээр 0.0-5.0мм, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-7.0мм, 27,28-нд нутгийн баруун өмнөд хэсгээр 0.0-19.0 мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Өмнөговийн Булган 27.8мм, Өвөрхангайн Арвайхээр 23.3мм, Баянхонгорын Гурванбулаг 21.2 мм, Өмнөговийн Ноён 20.0мм, Өвөрхангайн Зүүнбаян 19.2мм, Өмнөговийн Ханбогд 19.0мм, Архангайн Цэцэрлэг 18.0мм, бусад нутгаар 0.0-17.3 мм бороо, нойтон цас оржээ.

Эх сурвалж: ЦУОШГ

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо