Дэлхийн номын өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг номын дээжээ Үндэсний номын санд гардуулан өглөө.
Тодруулбал, тус хүрээлэн нь Онцгой байдлын байгууллагад мөрдөгдөж байгаа дүрэм, журам, авч хэрэгжүүлж байгаа олон улсын болоод улсын бодлого, хөтөлбөр,цаашлаад алба хаагчдын судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор “Гамшгаас хамгаалах цагаан ном”, “Судалгааны ажлын эмхтгэл”, “Гамшиг судлал, инновац” сэтгүүлийг эрхлэн гаргадаг бөгөөд эдгээр эрдэмтэн, судлаачдын бүтээлийн дээжсийг хандивласан юм.

Дашрамд дурдахад, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас 1995 онд дөрөвдүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгон зарлаж, энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулдаг байна.
2024/04/23
Шинэ мэдээНүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг сургуулиудын барилгад байрлуулсан байна. Хятад-Балбын хилийн бүсэд ажиллаж буй аврагчдын хувьд усан цахилгаан станцын 12 байгууламж дээр ажиллаж байгаад сураггүй болсон 900 ажилчныг хайж олох нь нэн тэргүүний зорилт юм. Тэднээс 500 орчим нь туннель дотор гацсан гэж таамаглаж байна.
2024/04/23
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2024/04/23
Шинэ мэдээТа, бидний хариуцлагатай үйлдэл үүсэж болзошгүй эрсдэл, аюулаас үр хүүхдээ хамгаална.