Шуурхай бүлгүүд орон нутагт ажиллаж байна

A- A A+

УОК-ын даргын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгах арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор  “Шуурхай бүлэг”-ийн бүрэлдэхүүн орон нутагт ажиллаж байна.

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан бүлэг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт, УОК-ын Ажлын албаны ахлах мэргэжилтэн, хурандаа З.Баттулгаар ахлуулсан бүлэг Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймагт, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнхөөр ахлуулсан бүлэг Булган, Хөвсгөл, Төв, мөн газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардоржоор ахлуулсан бүлэг Архангай, Завхан, Увс, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Н.Чанцалаар ахлуулсан бүлэг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, аймгуудад тус тус ажиллаж байгаа юм.

Энэ сарын 29-нийг хүртэл ажиллах шуурхай бүлгүүд  зүй бусаар хорогдсон малын сэг, зэмийг цуглуулах, устгах, бэлчээр, бууц, хашаа хороо, уст цэг, усны эх булгийг цэвэрлэх, халдваргүйтгэх, мал, амьтны гоц халдварт өвчний дэгдэлтийг зогсоох, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг удирдлага зохицуулалтаар хангах, үйл ажиллагааг эрчимжүүлж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллана.  

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Балба, Төвөдөд амиа алдсан хүмүүсийн тоо 1000-гаас давжээ

Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг сургуулиудын барилгад байрлуулсан байна. Хятад-Балбын хилийн бүсэд ажиллаж буй аврагчдын хувьд усан цахилгаан станцын 12 байгууламж дээр ажиллаж байгаад сураггүй болсон 900 ажилчныг хайж олох нь нэн тэргүүний зорилт юм. Тэднээс 500 орчим нь туннель дотор гацсан гэж таамаглаж байна. 

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье

Та, бидний хариуцлагатай үйлдэл үүсэж болзошгүй эрсдэл, аюулаас үр хүүхдээ хамгаална.