
ОБЕГ-ын Улсын нөөцийн газраас ДХИС-ийн Онцгой байдлын сургуультай хамтран Улсын нөөцийн ангийн захирагч, салбарын дарга, цэгийн эрхлэгч нарын сургалтыг дөрөвдүгээр сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Улсын нөөцийн ангийн захирагч, салбарын дарга, цэгийн эрхлэгч нарын 40 орчим алба хаагч хамрагдсан юм. .jpg)
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төрийн болон албаны нууцын тухай хууль, таримал үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулга, буудайн чанар, аюулгүй байдал, барааны хадгалалтын үеийн галын аюулгүй байдал, хүнсний хангамж, хадгалалтын горим, тэжээлийн ургамлын химийн найрлага, шимт чанар, хадгалалтын горим технологи, онцгой байдлын ар тал хангалт зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.

Мөн "Чингис хааны музей", ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан санал солилцлоо.
2024/04/19
Шинэ мэдээНүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг сургуулиудын барилгад байрлуулсан байна. Хятад-Балбын хилийн бүсэд ажиллаж буй аврагчдын хувьд усан цахилгаан станцын 12 байгууламж дээр ажиллаж байгаад сураггүй болсон 900 ажилчныг хайж олох нь нэн тэргүүний зорилт юм. Тэднээс 500 орчим нь туннель дотор гацсан гэж таамаглаж байна.
2024/04/19
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2024/04/19
Шинэ мэдээТа, бидний хариуцлагатай үйлдэл үүсэж болзошгүй эрсдэл, аюулаас үр хүүхдээ хамгаална.