
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Ахлагч нарын чуулган”-ыг угтан алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдар, эрүүл мэндийг дэмжих зорилгоор волейболын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.
.jpeg)
Тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 11 байгууллагын 21 багийн 200 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.
Эрэгтэй төрөлд тэргүүн байрыг ЦЕГ-ын баг тамирчид, дэд байрыг ОБЕГ-ын баг тамирчид, гутгаар байрыг ХХЕГ-ын баг тамирчид эзэллээ.
Эмэгтэй төрөлд тэргүүн байрт ОБЕГ-ын баг тамирчид, дэд байрт ЗХЖШ-ын баг тамирчид, гутгаар байрт ЦЕГ-ын баг тамирчид шалгарсан юм.


Харин “Эмэгтэй шилдэг” тоглогч”-оор ОБЕГ-ын тамирчин, дэд ахлагч Б.Энх-Уянга, "Эрэгтэй шилдэг тоглогч"-оор ЦЕГ-ын тамирчин, дэд ахлагч Б.Энхбат нар тус тус тодорсон юм.

Дашрамд дурдахад, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээнээс ОБЕГ-ын баг тамирчид хос алтан медалийг хүртсэн билээ.

2024/04/17
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.
2024/04/17
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллагын хэмжээнд 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.
2024/04/17
Шинэ мэдээЦэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.