Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай аймгийн нутгийн өмнөд хэсгээр 16-18 м/с хүртэл түр зуурын шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр +1...+6 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +19...+24 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшиж, бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, +13...+15 градус дулаан байна

Төлөв байдал: 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 12-нд ихэнх нутгаар дулаан байх боловч 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -3...-8 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +6...+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна.

Гал түймэр: Объектын түймэр: 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн  13 дугаар хороо, 7 дугаар хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 11:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэн нь тодорхой 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хана, таазны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ховд аймаг, Жаргалант сум Цамбагарав багийн 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуулагыг 04.10-ны өдрийн 15:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус тоотод иргэн Ц-ийн 5 ханатай гэр шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын Түшлэг багийн “39 дүгээр зөрлөг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 16 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 02:08 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын  “Волва” загварын ачааны автомашин, тээвэрлэж явсан ачааны хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 13 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 02:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэн нь тодорхойгүй 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.

 Ой, хээрийн түймэр - Хээрийн түймэр:

Дорнод аймаг, Матад сум Буян-Өндөр багийн “Хөндий худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.10-ны өдрийн 18:20 цагт хүлээн авсан. Матад суманд үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг ажиллаж, мөн өдрийн 21:35 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 100 га орчим талбай шатсан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Зам, тээврийн осол - Автозамын тээврийн осол: Өмнөговь аймаг, Ханбогд сумын Жавхлант багийн “Чойгийн тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 219 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т/ Ачааны автомашин болон суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын  автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 04.10-ны өдрийн 09:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход  “Foton-BJ4253SMFKB-S” загварын зүтгүүр, Ханбогд сумаас Даланзадгад сумын чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын “Тоёота грандмарк-2” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, суудлын автомашины эзэмшигч Х /21 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 9 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Сум дундын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн. Мөн суудлын автомашины зорчигч Д /26 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гаргаж, тус сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Шаварт суусан: Төв аймаг, Эрдэнэ сум “Өвөр жанчивлан” сувилалаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 5 зорчигчтой суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 04.10-ны өдрийн 21:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн О-ын  "Тоёота Акуа" загварын загварын суудлын автомашин шаварт суусан байсныг ажиллаж, татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Төв-Азийн бүс нутгийн орнууд хамтарсан дасгал, сургуулилтыг зохион байгууллаа

Энэ хүрээнд “Нийтийг хамарсан үйл ажиллагаа болон эрүүл мэндийн бусад аюулын үеийн бэлэн байдлын төлөвлөгөө”-г турших дасгал сургуулилтыг тавдугаар сарын 21-22-ны өдрүүдэд ОБЕГ-т зохион байгууллаа.

Ихэнх нутгаар бороо орж, салхи, шуургатай байх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Энэ хугацаанд салхи 24-нд говь, талын нутгаар, 27, 31-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурах төлөвтэй байна.

НОБГ-ыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагналаа

Нийслэл хотын иргэдийг гамшгийн аюулаас авран хамгаалах, аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр хэрэгжүүлэн ажиллаж байгаа нийслэлийн Онцгой байдлын газрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагналаа.