
Онцгой байдлын байгууллага байгуулагдсан цагаас алба хаагчдад мэргэжил олгох, мэргэшүүлэх, боловсролын зэрэг ахиулахад байнга анхаарч, сургалтад хамрагдах боломжийг нэмэгдүүлсээр ирсэн. Тухайлбал, дотооддоо ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, БХИС, Удирдлагын академи болон ОХУ-ын Гал эсэргүүцэх академи, Иргэний хамгаалалтын академи, Торжокийн политехникийн коллеж болон БНСУ, БНПУ, БНУУ, Япон улсуудад алба хаагчдыг сургаж, дадлагажуулж байна.
Энэ мэт алба хаагчдын мэргэшил, онцлогийн талаар таниулах “Онцгой алба-Бидний алба” гэр бүлийн уулзалтыг Увс, Завхан аймгийн Онцгой байдлын газарт зохион байгууллаа.

Уулзалтад Увс, Завхан аймгуудын Онцгой байдлын газрын 300 гаруй хүн оролцсон бөгөөд энэ үеэр Завхан аймгийн Онцгой байдлын газраас түүхэн үйл явдал, эдэлж хэрэглэж байсан зүйлс, аврах ажиллагааны багаж хэрэгслийг алба хаагчдын гэр бүлийнхэнд танилцууллаа.
2024/04/07
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.
2024/04/07
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллагын хэмжээнд 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.
2024/04/07
Шинэ мэдээЦэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.