Хойд бүсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч нарын сургалт боллоо

A- A A+

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас Хойд бүсийн Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, салааны захирагчийн туслах нарын сургалтыг  энэ сарын 4-5-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгууллаа.

Сургалтад Орхон, Дархан-Уул, Архангай, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын Онцгой байдлын газруудын Гал түймэр унтраах, аврах ангиудын 70 орчим салааны захирагч нар хамрагдсан юм. 

Танхим болон дадлага хосолсон сургалтаар хүндрүүлсэн нөхцөлд гал түймэр унтраах арга зүй,  Гал түймэр унтраах салаа, бүлэг, тасгийн ажиллах гал түймрийн тархалт, хайгуулын ажиллагааг зохион байгуулах, утаатай орчинд алба хаагчдыг амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах дадлага хийлээ.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлүүд тогтмол ажиллаж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.

Алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалд 8500 гаруй алба хаагч оролцлоо

Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.