Галыг бүрэн унтраалаа

A- A A+

Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах “Гранд гарден” 12 давхар 2А байрт өнөөдөр буюу 04 дүгээр сарын 05-ны 11:51 цагт гарсан түймрийг 14:10 цагт бүрэн унтраалаа. Тус байранд 4-5 айл нүүж орсон бөгөөд галд өртсөн, гэмтэж, бэртсэн хүн байхгүй. Түймрийн дуудлагаар Хойд бүсийн төв- Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56, 81, 58, 68 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлүүд тогтмол ажиллаж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.

Алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалд 8500 гаруй алба хаагч оролцлоо

Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.