"Онцгой алба-бидний алба" гэр бүлийн уулзалт, арга хэмжээ Ховд аймгийн Онцгой байдлын газарт өрнөлөө

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа "Онцгой алба-бидний алба" гэр бүлийн уулзалт, арга хэмжээ өнөөдөр  Ховд аймгийн Онцгой байдлын газар болон Булган сум дахь Онцгой байдлын хэлтэст өрнөлөө.

"Онцгой байдлын байгууллага нь гамшгаас хамгаалах хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлага зохион байгуулалтаар хангах тусгайлсан чиг үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд 20 жилийн хугацаанд гамшгаас хамгаалах бодлого, хууль эрхзүйн орчин удирдлага, менежментийн тогтолцоог  тодорхой хэмжээнд бүрдүүлж, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр Засгийн газар, Шадар сайд, Онцгой байдлын байгууллагын дарга, орон нутгийн удирдлагын баталсан арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Мөн "Гамшгаас хамгаалах тухай хууль"-ийг  2017 оны 02 дугаар сарын 02-нд УИХ-аар шинэчлэн батлуулснаар Монгол Улс “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт-2030”, “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээр”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ” зэрэг дэлхий нийтийн бодлого, хөтөлбөртэй нийцүүлэн гамшгаас хамгаалах эрх зүйн орчноо шинэчилсэн анхны орнуудын нэг болсон юм" хэмээн ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр танилцуулгадаа онцоллоо.

Тус арга хэмжээнд 200 гаруй хүн хамрагдаж, байгууллагын түүх, ололт, амжилт болоод цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй танилцсан юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлүүд тогтмол ажиллаж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.

Алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалд 8500 гаруй алба хаагч оролцлоо

Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.