Албаны талаарх мэдээлэлтэй танилцаж, санал, сэтгэгдлээ илэрхийллээ

A- A A+

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн I тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж, орчин цагийн Онцгой байдлын байгууллага байгуулагдан, 20 жил болж байна.
Энэ хугацааны ололт, амжилт, хөгжил, шинэчлэлийн талаар алба хаагчдын гэр бүлд сурталчлан таниулах “Онцгой алба-Бидний алба” арга хэмжээг улсын хэмжээнд өрнүүлж байгаа юм.
Говь-Алтай аймагт зохион байгуулсан тус арга хэмжээнд алба хаагчдын гэр бүлийн 115 хүн оролцож, санал сэтгэгдлээ хуваалцлаа.

 


Энэ үеэр байгууллагын үйл ажиллагаа болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулсанд гэр бүлийнхэн талархлаа илэрхийлсэн юм.
 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлүүд тогтмол ажиллаж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.

Алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалд 8500 гаруй алба хаагч оролцлоо

Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.