Гэр бүлийн уулзалтыг Баянхонгор аймагт зохион байгууллаа

A- A A+

​Онцгой байдлын байгууллагын түүхт 20 жилийн ойг угтан "Онцгой алба-Бидний алба" сэдэвт гэр бүлгийн уулзалтыг Баянхонгор аймагт зохион байгууллаа. 
Тус арга хэмжээнд  ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, байгууллагын түүхэн хөгжил,  бахархал, үнэт зүйл, гамшиг ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ажил, мэргэжлийн онцлогийн талаар танилцуулж, алба хаагч, гэр бүлгийн гишүүдээс санал сэтгэгдлийг нь сонссон юм.


Гэр бүлийн уулзалтад аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах, 16,72 дугаар анги, эрэн хайх аврах салбар, бүлэг, Улсын нөөцийн салбарын 150 гаруй алба хаагчид, гэр бүлийн хамтаар хамрагдлаа.
Мөн уулзалтын үеэр Монголын Залуучуудын холбооноос Гал түймэр унтраах аврах 16 дугаар ангийг “Цэргийн алдар” тэмдгээр шагнасан юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлүүд тогтмол ажиллаж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.

Алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалд 8500 гаруй алба хаагч оролцлоо

Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.