Зудын эрсдэл буурч, шар усны үер нэмэгдэв

A- A A+

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өгөв. Түүний мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар нийт нутгийн 30 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Энэ хэсэгт цасны зузаан долоон см орчим байгаа нь зудын эрсдэлийг бууруулж харин шар усны үерийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй байгааг анхааруулав.

Нийт 21 аймагт жирэмсэн эх 2556, 0-5 насны хүүхэд 29 мянга, өндөр настан 28 мянга, хөгжлийн бэрхшээлтэй болон архаг суурь өвчтэй 31 мянга орчим малчин иргэн байгаа талаарх судалгаа бий. Тиймээс малчин өрхийн гишүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх резидент эмч нарыг үргэлжлүүлэн ажиллуулж байна.

Мөн энэ үеэр нийслэлийн Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат шар усны үерийн нөхцөл байдлын талаар танилцуулав. Тэрээр нийслэлийн хэмжээнд шар усны үерт өртөх эрсдэлтэй 1487 өрх, газрын зөвшөөрөлгүй буусан 388 өрх байна. Эдгээр айлуудад нүүх шаардлага хүргүүлсэн гэв. Түүнчлэн иргэд шар усны үерийн хор уршгийн талаар ойлголттой байж, эрүүл мэнд эд хөрөнгөө хамгаалахын тулд хариуцлагатай байх шаардлагатайг анхаарууллаа. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлүүд тогтмол ажиллаж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.

Алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалд 8500 гаруй алба хаагч оролцлоо

Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.