“Англи хэл бол хичээл бус хэрэглээ” сэдэвт тэмцээнд 15 илтгэлийг хэлэлцүүллээ

A- A A+

Дотоод хэргийн их сургуулийн түүхт 90 жилийн ой, Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын сургуулийн сонсогч, суралцагчдын англи хэлний мэдлэг, илтгэх ур чадвар, өөрийгөө илэрхийлэх чадварыг сайжруулах зорилгоор “Англи хэл бол хичээл бус хэрэглээ” сэдэвт илтгэлийн тэмцээнийг  зохион байгууллаа.

Тус тэмцээнд  Онцгой байдлын сургууль, Эрх зүй нийгмийн ухааны сургууль, Хилийн албаны сургууль, Цагдаагийн сургууль , ШШГАС-ийн нийт 25 сонсогч, оюутан, суралцагчдын илтгэл ирсэнээс II шатанд 15 илтгэлийг шалгаруулж хэлэлцүүлсэн юм.

Илтгэлийн тэмцээний тэргүүн байрт ЭЗНУС-ийн 243 дугаар дамжааны суралцагч Б.Элбэрэл, дэд байрт Цагдаагийн сургуулийн 344 дүгээр дамжааны сонсогч О.Мөнхжавхлан, гутгаар байрт ЭЗНУС-ийн 222 дугаар дамжааны суралцагч Б.Баяржавхлан, Б.Отгонтуяа нар тус тус шалгарлаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлүүд тогтмол ажиллаж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.

Алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалд 8500 гаруй алба хаагч оролцлоо

Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.