Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна

A- A A+

Өнгөрсөн зун нутгийн 40 гаруй хувьд зуншлага муутай байсан. Мөн цасан бүрхүүл эрт тогтож, агаарын температурын хэлбэлзэл их. Эрт хүйтэрч, цасаар шуурсан зэрэг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан манай орны ихэнх бүс нутагт өвөлжилт хүнд боллоо. Бүс нутгийг төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээнээс харахад цасны нөлөөгөөр 2023 оны арваннэгдүгээр сарын сүүлч гэхэд малын амьдын жин эрчимтэй буурч эхэлсэн. Энэ оны хоёрдугаар сарын сүүлчийн байдлаар ойт хээрийн бүсийн (Булган аймгийн Орхон сум) эм хонины амьдын жин дунджаар долоо, эм ямаа тав, үнээ 41 кг-аар буурчээ. Тал хээрийн бүсийн (Төв аймгийн Баян-Өнжүүл сум) эм хонь дунджаар 16, эм ямаа 11, үнээ 79 кг-аар, говийн бүсийн (Дорноговь аймгийн Дэлгэрэх сум) эм ямаа дунджаар 21 кг-аар буурсан байна. Малын тарга хүчний байдал хоёрдугаар сарын сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хэд дахин бага жинтэй болсон байна. Түүнчлэн харуулуудын мэдээнээс харахад зудын нөхцөл байдал хүндэрч Дэлгэрэхийн ямааны суурийн нийт малын 50 хувь, Баян-Өнжүүлийн хонины суурийн 45 хувь хорогджээ. Цаашид хаврын улиралд зудтай байсан нутгаар малын жин ихээр буурч, төллөх мал ядарч, улмаар малын хорогдол улам нэмэгдэхээр байна. 

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлүүд тогтмол ажиллаж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.

Алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалд 8500 гаруй алба хаагч оролцлоо

Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.