“Шар усны үерийн хариу арга хэмжээ” сэдэвт команд штабын сургуулийг зохион байгууллаа

A- A A+

УОК-ын Шуурхай штабаас аймаг, сумын хэмжээнд шар усны үерийн үед авах хариу арга хэмжээг шуурхай, харилцан ажиллагааны хүрээнд зохион байгуулах, үүссэн цагийн байдлыг үнэлж шийдвэр гаргах, штабын жигдрэлт, удирдах бүрэлдэхүүний болон томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилгоор “Шар усны үерийн хариу арга хэмжээ” сэдэвт команд штабын сургуулийг Төв аймагт зохион байгууллаа.

Дадлага сургууль астрономийн 8 цаг, оперативын 72 цагийн багтаамжтайгаар гурван үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд эхний үе шатанд шар усны үерийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар удирдах бүрэлдэхүүнд танхимын сургалт хийсэн юм.

Танхимын сургалтаар олж авсан мэдлэгээ бататгах хүрээнд өгөдсөн цагийн байдлын дагуу аймаг, сумдын Онцгой комисс, Шуурхай штабын бүрэлдэхүүн штабын дадлага хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсрууллаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлүүд тогтмол ажиллаж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.

Алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалд 8500 гаруй алба хаагч оролцлоо

Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.