Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг угтсан ажлуудын нэг болох “Онцгой байдлын байгууллагын өнөө ба ирээдүй” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ. Хэлэлцүүлэгт байгууллагын удирдах албаныхан, газар хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд төв, орон нутгийн салбарууд цахимаар оролцож байна.

Хэлэлцүүлгийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай нээж үг хэллээ. Тэрээр “Байгууллагын удирдах бүрэлдэхүүн болон салбар нэгж бүрийнхээ санал бодлыг сонсох, үйл ажиллагааны ололт, амжилт, алдаа дутагдлаа тунгаан ярилцахаар бид энд цугласан. Цаашид байгууллагын бодлого, стратеги төлөвлөгөөг хэрхэн боловсруулан ажиллахад та бүхний санал, дүгнэлт чухал” гэдгийг онцлон хэлж бүгдэд нь ажлын амжилт, эрүүл энхийг хүслээ.

“Онцгой байдлын байгууллагын өнөө ба ирээдүй” судалгааны болон эрдэм шинжилгээний хурлын танилцуулгаар илтгэл тавьж “Асуудал шийдэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн Онцгой байдлын байгууллагын ирээдүй мэргэшсэн, чадварлаг алба хаагчдаас хамааралтай тул алба хаагчдаа сургаж, чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллахад анхаарал хандуулах чиглэлд санал нэгдэв. Түүнчлэн судалгааны үр дүнг хэлэлцэж, бодлого шийдвэр, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай асуулт хариулт өрнөлөө.

2024/03/29
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.
2024/03/29
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллагын хэмжээнд 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.
2024/03/29
Шинэ мэдээЦэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.