
Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас Онцгой байдлын байгууллагын түүхт 20 жилийн ойг угтан "Онцгой алба-Бидний алба" сэдэвт уулзалт, арга хэмжээг өнөөдөр аймгийн Залуучуудын ордонд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, байгууллагын түүхэн хөгжил, бахархал, үнэт зүйл, гамшиг ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ажил, мэргэжлийн онцлогийн талаар танилцуулж, алба хаагчдын санал сэтгэгдлийг нь сонссон юм.

Уулзалтад аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид, гэр бүлийн хамтаар оролцсон бөгөөд нийт 400 орчим хүн хамрагдлаа.
Мөн алба хаагчдын зүгээс ар гэрийнхэндээ зориулж мэндчилгээ дэвшүүлэн, албаны үйл ажиллагааг харуулсан үзмэрийг дэлгэн сонирхууллаа.

2024/03/28
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.
2024/03/28
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллагын хэмжээнд 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.
2024/03/28
Шинэ мэдээЦэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.