“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд танхимын сургалт зохион байгууллаа

A- A A+

ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх зорилгоор  “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр"-ийг тохиолдуулан танхимын сургалт зохион байгууллаа.

Энэ үеэр ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын  Гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ, Шинжлэх Ухааны Академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын Үндэсний мэдээллийн төвийн эрхлэгч, доктор А.Мөнхсайхан, эрдэм шинжилгээний ажилтан Л.Тунгалаг, Л.Дагзинмаа нар газар хөдлөлтийн идэвхжил, шалтгаан нөхцөл, гарах сөрөг үр дагавар, хариу арга хэмжээний чиглэлээр мэдээлэл өгсөн юм.

Тус сургалтад Цагдаагийн сургууль, Хилийн албаны сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Онцгой байдлын сургууль, Эрх зүй, нийгмийн ухааны сургууль, Ахлагчийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон Ахлах сургуулийн нийт 600 гаруй сонсогч, суралцагч хамрагдлаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлүүд тогтмол ажиллаж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.

Алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалд 8500 гаруй алба хаагч оролцлоо

Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.