Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

 Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Завхан, Хөвсгөл аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүл багасна, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн баруун хагаст баруун хойноос 6-11 м/с, зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж 13-15 м/с, говь, талын нутгаар 18-20 м/с, говийн бүс нутгийн зүүн хэсгээр зарим үед 34 м/с хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -7...-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11...+16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр +5...+10 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, шөнөдөө цас орно, маргааш өглөөдөө ялимгүй цас орж шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, зарим үед 16 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө -4...-6 градус, өдөртөө хүйтэрч -2...-4 градус хүйтэн байна.

Гал түймэр: Объектын түймэр: 

Өмнөговь аймаг, Ханбогд сум. Хайрхан багийн “Пийжүүт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 350 км, сумын төвөөс баруун урд зүгт 140 км-т/  03.26-ны өдрийн 18:05 цагт ачааны автомашины дугуй шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Зүтгүүрийн 12 ширхэг дугуй шатаж байсныг тус компанийн 20 ажилчин, 8 автомашинтай 1 цаг 10 минут ажиллаж  19:15 цагт гал түймрийг унтраасан тухай мэдээллийг компанийн ажилтан иргэн Д 18:38 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

- Төв аймаг, Заамар сум. Хайлааст багийн Өгөөмөр хэсгийн 105 тоот /аймгийн төвөөс баруун хойд  зүгт 226 км-т / 03.26-ны өдрийн 06:40 цагт 2 гэр шатсан тухай мэдээллийг 06:47 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Х, М нарын 5 ханатай гэр шатсан тул Заамар сум дахь Цагдаагийн хэлтсийн 5 алба хаагч, 2 автомашинтай ажилласан тухай мэдээллийг тус хэлтэс 06:47 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.  

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 15 дугаар хорооны “Дамбадаржаа”-гийн 5 дугаар гудамжинд шар өвс хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 13:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 1 км зам туулан 13:21 цагт очиход иргэн Б-ийн 2 метр хашаа, өнжмөл шар өвс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

- Дархан-Уул аймаг, Дархан сум. 8 дугаар багийн “Задгай”-д шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 15:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар  ангийн  алба хаагчид 3.6 км зам туулан 15:38 цагт очиход иргэн О нь хуучин хувцас шатааж байгаад гал алдаж 2 га талбайн шар өвс шатаж байсныг 37 минут ажиллаж унтраасан.

- Өмнөговь аймаг, Даланзадгад сум. Оюут багийн “Хавцгайт” хорооллын 7 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 15:49 цагт хүлээн авсан./15:53 цагт/ Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 15:56 цагт очиход иргэн Б-ын “ND-3253” загварын зүтгүүрийн бүхээг, хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

- Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 22 дугаар хорооны “Зүүн наран”-гийн 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 17:43 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 17:53 цагт очиход иргэн О-ын байшингийн үүдний 2х3 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.    

- Төв аймаг, Батсүмбэр сум. Мандал багийн  “Хайрхан” хорооллын 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 22:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 22:09 цагт очиход иргэн Н-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 9 дүгээр хорооны “Жаргалант”-ын 12 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 05:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчмд 4 км зам туулан 05:36 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.  

Ой, хээрийн түймэр - Ойн түймэр: 

- Хөвсгөл аймаг, Эрдэнэбулган сум. Зэрлэг багийн "Бууралын гол" гэдэг газар /Аймгийн төвөөс зүүн хойд зүгт 320 км-т, сумаас зүүн хойд зүгт 80 км-т/ Бууралын голын эрэг дагуу бургас шатаж багаа нь 17:20 цагт “nasa firms moder” сайтад илэрсэн.  Тус багийн 3 иргэнээр шалгуулахад бургас шатаж байсныг унтраахаар ажиллаж 19:53 цагт цурамд оруулсан боловч 3 модны хожуул унтраагүй байгаа тул  Эрдэнэбулган сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтан албан хаагчид 19:53 цагт түймрийн голомт руу явсан. 

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Сарын эхэн үе буюу нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн баруун болон төвийн нутгаар сэрүүсэж бороо, нойтон цас, цас орж, салхи шуургатай байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар температур сэрүүсэж, цасан болон шороон шуургатай. Аажмаар дулаарч сарын дунд үе буюу хоёрдугаар арав хоногийн дунд, сүүлч үеэр дулаарна. Сарын эхэн үеэр баруун аймгуудын нутгаар хур тунадас орох бөгөөд энэ үед салхины хурд нэмэгдэж, ширүүсэх төлөвтэй ба сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр зүүн болон говийн аймгуудын нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, мөн сарын сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг газраар нойтон цас, говь тал хээрийн бүс нутгаар бороо орох төлөв гарчээ. 

Нисэгчгүй нисэх төхөөрөмжийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа

Сургалтад Үндэсний аврах бригадын 9 алба хаагч хамрагдан  хөтөлбөрийн дагуу онолын мэдлэг олгох, сургалтын симуляторын программыг хослуулан дадлагажих, ҮБХИС-ийн  хээрийн сургалтын төвд DJI Phantom-4, Mavic Pro загварын дронуудыг ашиглан бодит дадлагыг хийж гүйцэтгэсэн юм. 

Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа

Энэхүү сургалт нь Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагдснаараа онцлог юм.