Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө

A- A A+

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас 21 аймгийн Онцгой комисстой цахим хурал хийж, мал амьтны сэг зэм устгах ажиллагааны нэгдсэн төлөвлөлтийг танилцуулж, Мал эмнэлгийн ерөнхий газар,  Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам зэрэг байгууллагын төлөөлөл сэг зэм устгахтай холбоотой халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн ажиллах талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга,  бригадын генерал Б.Ууганбаяр, Шуурхай штабаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулсан юм. Тэрбээр 2000-2002, 2009-2010 оны зудын нөхцөл байдалтай харьцуулахад энэ өвлийн хувьд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний эхний үе шат үр дүнтэй байсныг онцолж, дараагийн шатны тактик ажиллагаа буюу зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан орон нутгийн түвшинд гарч байгаа зөрчил дутагдал, тулгамдаж байгаа асуудлаар холбогдох чиглэлийг өгсөн юм.

Улсын хэмжээнд гуравдугаар сарын 25-ны  байдлаар 5.2  сая толгой мал хорогдсон бөгөөд Сүхбаатар аймаг 1.4 сая, Хэнтий 720 мянга, Дорноговь, Архангай, Төв, Дундговь аймаг малын хорогдол хамгийн өндөр байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Зудын эрсдэлийг бууруулах бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангахыг үүрэг болголоо

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр ОБЕГ болон Улсын онцгой комиссын шуурхай штабт ажиллаж, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, хариу арга хэмжээний бэлэн байдалтай танилцан, холбогдох үүрэг, чиглэлийг өглөө.

“Химийн бодисын хууль, эрх зүйн орчин” сэдэвт олон улсын семинарт оролцлоо

“Химийн бодисын хууль, эрх зүйн орчин” сэдэвт олон улсын семинарт оролцлоо

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ