Индонез улсын баруун Суматра мужид уржигдар /2024.03.12/ их хэмжээний аадар бороо орж, үер буужээ. Үерийн улмаас хөрсний гулгалт үүсэж 32 хүн амь насаа алдсан тухай тус улсын Гамшгийн хор уршгийг арилгах үндэсний агентлаг мэдээлсэн байна. Тус агентлагийн мэдээлснээр, баруун Суматрагийн 12 мужийн таван хот, суурин газар үер, хөрсний гулгалтын аюулт үзэгдэлд өртөж 1500 гаруй байшин барилга, 10 орчим авто зам эвдэрчээ. Мөн 70 мянга орчим оршин суугч дүрвэсэн тул гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа аж.
Орчуулсан Б.Гэрэлзаяа
Эх сурвалж:Xinhuanews.cn https://english.news.cn/

2024/03/21
Шинэ мэдээТүүнчлэн аймаг дамнасан отор нүүдлийн зохицуулалтыг шуурхай шийдвэрлэж, бэлчээр, ус ашиглалттай холбоотой маргаан, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сумдын удирдлагын шуурхай ажиллагааг хангах автомашины хэрэгцээг үе шаттай шийдвэрлэхийг тус тус даалгалаа.
2024/03/21
Шинэ мэдээМонгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим алба хаагчдад цол олгох, албаны шагналаар шагнах арга хэмжээ өнөөдөр ОБЕГ-т боллоо.
2024/03/21
ПодкастЗочин: Монголын Гал унтраах техник спортын холбооны удирдах зөвлөлийн дарга, бэлтгэл хурандаа С.Баттөмөр