Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна

A- A A+


Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 3 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна. Үүнээс  Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Дархадын хотгор, Хан Хөхийн нуруу, Дарьгангын тэгш өндөрлөг, Монголын Дорнод талаар 10-42 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 80 см хүртэл зузаан цастай.

Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-6.2 градусаар дулаан, Баян-Өлгий, Баянхонгор, Хөвсгөл, Төвийн зарим сумдын нутгаар дунджаас 1.1-1.7 градусаар хүйтэн, хур тунадас 60 гаруй хувьд олон жилийн дунджаас бага, 40 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу орсон байна.
 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав

Онцгой байдлын байгууллагын сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, захиргаа, цэргийн алба хариуцсан мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2026 оны 09 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын нийт 63 алба хаагч хамрагдав. 

Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийн бүрэн унтраав

Ойн түймрийг 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12:00 цагт цурамд оруулж, 14:32 цагт бүрэн унтрааж аймаг засаг дарга болон байгаль хамгаалагчид хүлээлгэн өглөө. Урьдчилсан байдлаар уг ойн гал түймэрт 1.4га талбай өртөж шатсан байна. 

Дутуу унтраасан ширхэг чүдэнз үнэлж баршгүй хохирол дагуулдаг

Нэг ширхэг тамхины иш, дутуу унтраасан чүдэнз, ил задгай асгасан үнс нурам. Эдгээр зүйлс өчүүхэн мэт харагдах ч цаана нь хэдэн зуун, хэдэн мянган га талбай, эд хөрөнгийг хамарсан түймрийн аюул нуугдаж байдаг.