Зудын нөхцөл байдал хүндэрсэн цаг үед Монгол дахь Хүмүүнлэгийн байгууллагуудын төлөөлөгчид зудад нэрвэгдсэн малчдад хүргэх тусламжийг үр дүнтэй зохион байгуулах талаар ярилцлаа.
Энэхүү уулзалтад Улсын Онцгой комисс, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам-наас зудын нөхцөл байдал, хариу арга хэмжээ болоод зудад нэрвэгдсэн малчид, зудтай сумдын малчдын хүүхдүүдэд хүргэх нэн шаардлагатай тусламж дэмжлэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Мөн энэхүү уулзалтаар Монгол Улсад ажиллаж буй United Nations OCHA-ын мэргэжилтнүүд хүмүүнлэгийн дэмжлэг тусламж, хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг танилцуулав.

2024/03/21
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.
2024/03/21
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллагын хэмжээнд 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.
2024/03/21
Шинэ мэдээЦэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.