Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд аймгуудын уулархаг хэсгээр бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Увс нуур болон Тэс голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +6...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11...-13 градус, бусад хэсгээр -4...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.

Гал түймэр: Объектын түймэр:

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. 3 дугаар багийн “Гомбосүрэн ноёны өргөн чөлөө” гудамжинд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 14:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 14:37 цагт очиход  хогийн цэгт хог шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.

- Ховд аймаг, Эрдэнэбүрэн сум. Шурга багийн “Эх цагаан булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 70 км, сумын төвөөс зүүн урд зүгт 17 км/-т 03.18-ны өдрийн 22:00 цагийн орчим айлын хаваржаа шатаж байна гэсэн мэдээллийг 03.18-ны өдрийн 22:54 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн ангийн 8 хүн 17 км замыг туулан 23:10 цагт очиход малчин М-ын 5х7 метрийн хэмжээтэй хаваржаа, 10 гаруй тонн өвс бүрэн шатаж байсныг 03.20-ны өдрийн 20:00 цагт бүрэн унтрааж дууссан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Цэвэлмаа аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. 

- Хэнтий аймаг, Батноров сум. Эхэн бүрд 2 дугаар багийн “Нөөлөг” хорооллын 1 дүгээр гудамжинд 03.20-ны өдрийн 05:56 цагийн орчим суудлын автомашин шатсан тухай мэдээллийг 03.20-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Батноров сумын Мэргэжлийн ангийн 30 хүн,  06:00 цагт очиход иргэн Ө-ийн “Honda HR-V” загварын суудлын автомашин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Борчулуун аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. 

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 28 дугаар хорооны Ногоон чулуутын 9 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 15:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:06 цагт очиход иргэн Б-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Өвөрхангай аймаг, Хархорин сум. Онгоцон-Ухаа багийн “1 дүгээр тасаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 147 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 12 км/-т  1 өрхийн гэр, малын саравч шар усны үерт автах гэж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 12:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын  Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 13:45 цагт очиж малчин Г-ын 5 ханатай гэр, 20х8 метрийн хэмжээтэй малын саравч усанд автаж байсныг 2 цаг 10 минут ажиллаж, 70 метрийн урт далан байгуулж аюулгүй болгосон.

- Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Гавшгай багт авто засварын газрын хашаа шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.20-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 18:01 цагт очиход иргэн С-ийн авто засварын газрын хашаанд үерийн ус орсон байсныг 1 цаг 46 минут ажиллаж 1 метр өндөр, 3.5 метр өргөн, 200 метрийн урт далан байгуулж аюулгүй болгосон. 

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 7 дугаар хорооны Баянхошуу 4 дүгээр гудамжинд 1 өрхийн байшин шар усны үерт автсан, гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 22:25 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 22:34 цагт очиход 4х6 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метрийн хэмжээтэй үүдний амбаарт их хэмжээний ус орсон байсныг 1 цаг 30 минут ажиллаж 5 тн ус соруулж гаргасан. 

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Төөрсөн, сураггүй болсон: 

Дорнод аймаг, Матад сум. Буян-Өндөр багийн “Тархитын хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/-т 03.16-ны өдрийн 19:00 цагт иргэн Ц айлын гэрээс явганаар гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.18-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Матад сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтран Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат иргэн Ц/48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 03.20-ны өдрийн 07:00 цагаас эхлэн  “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайд 34 км-ын тойрогт зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 18:58 цагт түр зогсоосон. 03.21-ний өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Сарын эхэн үе буюу нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн баруун болон төвийн нутгаар сэрүүсэж бороо, нойтон цас, цас орж, салхи шуургатай байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар температур сэрүүсэж, цасан болон шороон шуургатай. Аажмаар дулаарч сарын дунд үе буюу хоёрдугаар арав хоногийн дунд, сүүлч үеэр дулаарна. Сарын эхэн үеэр баруун аймгуудын нутгаар хур тунадас орох бөгөөд энэ үед салхины хурд нэмэгдэж, ширүүсэх төлөвтэй ба сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр зүүн болон говийн аймгуудын нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, мөн сарын сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг газраар нойтон цас, говь тал хээрийн бүс нутгаар бороо орох төлөв гарчээ. 

Нисэгчгүй нисэх төхөөрөмжийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа

Сургалтад Үндэсний аврах бригадын 9 алба хаагч хамрагдан  хөтөлбөрийн дагуу онолын мэдлэг олгох, сургалтын симуляторын программыг хослуулан дадлагажих, ҮБХИС-ийн  хээрийн сургалтын төвд DJI Phantom-4, Mavic Pro загварын дронуудыг ашиглан бодит дадлагыг хийж гүйцэтгэсэн юм. 

Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа

Энэхүү сургалт нь Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагдснаараа онцлог юм.