Колорадо муж орчимд хүчтэй цасан шуурга шуурч, цасны хэмжээ ойролцоогоор 1.2 метрт хүрч

A- A A+

АНУ-ын төвийн нутгаар өчигдөр хүчтэй цасан шуурга шуурч, их хэмжээний цас оржээ. Үүний улмаас Колорадо мужид олон тооны сургууль, компани, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсооход хүрсэн байна. Түүнчлэн 100 мянга гаруй оршин суугч тог цахилгаангүй болсон аж. Өчигдөр /2024.03.14/ үдээс хойш Денверийн олон улсын нисэх онгоцны буудал руу чиглэсэн 800 гаруй нислэг цуцлагдсан гэж FlightAware агентлагаас мэдээлэв.

Сонирхуулахад, өчигдөр орсон цасны хэмжээ 1219,2 мм хүрсэн нь жирийн үед нэг сарын турш ордог хур тунадасны хэмжээтэй дүйж байгаа юм.

Орчуулсан Б.Гэрэлзаяа

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо

Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо

NEMA Podcast-21

Зочин: ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын Эрүүл мэнд, сэтгэлзүйн хэлтсийн дарга, хурандаа Д.Хонгор

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ