"Эрүүл мэндийн аюулгүй байдлын арга хэмжээний үндэсний төлөвлөгөө"-г боловсруулах сургалт, семинарт оролцлоо

A- A A+

 

ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн газраас зохион байгуулсан "Эрүүл мэндийн аюулгүй байдлын арга хэмжээний үндэсний төлөвлөгөө"-г боловсруулах сургалт,  семинарт ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын Эрүүл мэндийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Хонгор болон Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд оролцоо.

Бүгд Найрамдах Филиппин улсын нийслэл Манила хотноо энэ сарын 12-14-ний өдрүүдэд болсон тус сургалт, семинарт Камбож, Лоас, Малайз, Маршалын арал, Палау, Самао, Тонга, Вьетнам, Вануату улсууын холбогдох мэргэжилтнүүд хамрагдсан юм.

Энэ үеэр нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх үндэсний хэмжээний стратеги төлөвлөгөө боловсруулах мэдлэг, туршлага хуримтлууллаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлүүд тогтмол ажиллаж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.

Алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалд 8500 гаруй алба хаагч оролцлоо

Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.